Стрептококк нянгын гаралтай уушигны архаг үрэвсэл гэж ямар өвчин бэ?
Ийм төрлийн өвчин нь түгээмэл тохиолддог нянгаар үүсгэгддэг ба синусит, дунд чихний үрэвсэл, менингит, цусанд бактер халдварласанаас үүдсэн өвчинүүлийг дурдаж болно. Стрептококк нянгын гаралтай уушигны хатгалгаагаар нас барах магадлал 5-7%, бактерийн гаралтай үрэвсэлээр нас баралт 25-30%, менингитээр нас барах магадлал 30% байдаг ба өндөр настнуул хамгийн эрсдэлтэй бүлэгт багатдаг байна.
Стрептококк нянгын гаралтай уушигны архаг үрэвслийн вакцин ямар үр дүнтэй вэ?
Стрептококк нянгын гаралтай уушигны архаг үрэвслийн вакцинд 23 валентын полисахаридтай болон 13 валентын уургыг нэгтгэсэн вакцинууд байдаг ба ийлдэс нь Стрептококк нянгын гаралтай уушигны хатгалгаа тусахаас сэргийлдэг. 23 валентын полисахаридтай вакцин нь менингит, цусанд бактер халдварласанаас үүсэх эрсдэлийг 50-80 % хамгаалдаг, 13 валентын уургыг нэгтгэсэн вакцин нь инвазив халдвараас 75%, хатгаа болон инвазив бус халдвараас 45% хамгаална.
Стрептококк нянгын гаралтай уушигны архаг үрэвслийн вакциныг хэн хэзээ хийлгэх шаардлагатай вэ?
Насанд хүрэгчдийн дунд архаг өвчтэй (сахар, зүрх, уушиг, элэгний архаг үрэвсэлтэй), дархлаа муутай(дархлаа дарангуйлагч уудаг, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон хүн), 65-аас дээш насныханад тус вакциныг хийлгэх шаардлагатай. Гэхдээ тухайн хүний өвчний онцлогоос хамаарч хоёр төрлийн вакциныг хоёуланг нь хийлгэх шаардлагатай болон алт нэгийг нь хийлгэж болох ба мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна уу.
Стрептококк нянгын гаралтай уушигны архаг үрэвслийн вакцины эсрэг заалт?
Тус вакциныг урьд хийлгээд харшил өгч байсан болон вакцины найрлагад орсон бодисоос харшилтай хүнд энэ вакциныг хийх хориотой. Мөн хурц болон дунд зэргийг халдвар авсан өвчтөн заавал бүрэн эдгэсний дараа дархлаажуулалтанд хамрагдна. Хэрэв халуураагүй хөнгөн хэлбэрийн ханиадтай бол вакцин хийлгэж болно.
Стрептококк нянгын гаралтай уушигны архаг үрэвслийн вакцины дараах урвал хүндрэл?
Энэ вакцин нь харьцангүй аюулгүй бөгөөд маш цөөн тохиолдолд сөрөг нөлөө үзүүлсэн байдаг. Вакцин тариулсан хэсэг хавдах загатнах, халуурах, ядрах, толгой болон булчин өвдөх зэрэ шинж тэмдэг 1-2 хоног дотор алга болдог.Маш ховор боловч дотор муухайрч бөөлжих шинж тэмдэг илэрч болно.
Цөөн тохиолдолд илэрч болох халууралт, булчин хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг ихэнхдээ хөнгөн илрээд өнгөрөх ба эмчилгээ хийх шаардлагагүйгээр зүгээр болно. Гэвч хэрэв вакцин хийлгэсний дараа хүндрэл илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. Хэрэв хүндрэл илэрвэл Өвчин эмгэг судлалын хүрээлэнгийн дархлаажуулалтын туслах цахим хуудсанд (http://nip.cdc.go.kr) эсвэл Солонгосын эм, эмийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын газарт (утас 1644-6223) хандаж шаардлагатай тусламж үйлчилгээг авч болно.
Бүслүүрийн үлд нь ямар өвчин бэ?
Бүслүүрийн үлдний вакцин нь анхдагч халдвар нь салхинцэцэгийн вирус байдаг ба хүний биед нуугдаж байгаад нас ахих юм уу дархлаа муудах үеэр дахин сэргэж бүслүүрийн үлд буюу могойн яр болж илэрдэг байна. Хэрэв бүслүүрийн үлд тусвал гөвдрүүт яр гарах ба хөндүүрлэн өвдөж, цаашлаад хаана гарснаас хамаарч нүдний торлогийн үхжил явагдаж болох маш хүнд зовиур удаан хугацаагаар үргэлжилдэг өвчин юм.
Бүслүүрийн үлдний вакцин ямар үр дүнтэй вэ?
Бүслүүрийн үлдний вакцин хийлгэвэл тус өвчнөөс 51-69% урьдчилан сэргийлэх боломжтой ба мэдрэлийн гаралтай зовиур зэрэг хавсарсан өвчин тусах магадлалыг бууруулж өгдөг байна.
Бүслүүрийн үлдний вакциныг хэн хэзээ хийлгэх шаардлагатай вэ?
60-аас дээш настай хүнд тус вакцин хийлгэхийг санал болгодог байна. 50-59 настай хүмүүс дунд бүслүүрийн үлднээс гаралтай мэдрэлийн зовиурт мэдрэг байх магадлалтай гэж үзсэн хүмүүст ба эмч нар энэ вакциныг санал болгодог.
Бүслүүрийн үлдний вакцин хийлгэж болохгүй эсрэг заалт?
Энэ вакцины найрлагад орсон бодисоос харшилтай хүмүүст хориглосон заалттай. Мөн их хэмжээний стеройдын төрлийн дархлаа дарангуйлагч хэрэглэж буй хүн, дунд хэлбэрийн дархлаа буурах эмгэгтэй хүн болон жирэмсэн хүн хийлгэхийг хориглосон заалттай. Хэрэв дунд зэргийн халдвар авсан хүн бүрэн эдгэсний дараа вакцин хийлгэх нь аюулгүй ба халуураагүй хөнгөн ханиадтай бол дархлаажуулалтанд хамрагдаж болно.
Бүслүүрийн үлдний вакцин хийлгэсний дараах урвал хүндрэл?
Өмнө нь сахуу татран(хөхүүл ханиад)-гийн вакцин хийлгээд хүнд хэлбэрээр харшилсан болон 7 хоногийн турш шалтгаангүй толгой өвдсөн бол ийм төрлийн вакцины хориглох заалттай хүмүүсийн тоонд багатна. Толгой огцом өвдөх шинж илэрсэн бол өвчин эдгэсний дараа дархлаажуулалтанд хамрагдах ба халуураагүй хөнгөн ханиад туссан бол вакцин хийлгэж болно.
Бүслүүрийн үлдний вакцин хийлгэсний дараах урвал хүндрэл илэрвэл ямар арга хэмжээ авах вэ?
Хэсэгчилсэн хүндрэл илрэх болон халуурах, булчин хөндүүрлэх зэрэг нь хөнгөн урвалын шинж тэмдэг ба хэд хоногоос аяндаа зүгээр болно. Хэрэв вакцин хийлгэсний дараа хүндрэл илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. Хэрэв хүндрэл гарвал Солонгосын эм, эмийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын газарт (утас 1644-6223) хандаж шаардлагатай тусламж үйлчилгээг авч болно.