Эмчлүүлэгчийн эрх үүрэг
Эмчлүүлэгчийн эрх
- Эмчлүүлэх эрх
- Эмчлүүлэгч нь өөрийн эрүүл мэндийг сайжруулах хамгаалахын тулд зохих эмчилгээ үйлчилгээг авах эрхтэй ба нас хүйс, шашин шүтлэг, гарал үүсэл, санхүүгийн байдлаас хамаарч эмчлүүлэх эрхэнд халдахгүй ба эмч нь тодорхой хүндэтгэх шалтгаангүйгээр эмчлэхээс татгалзаж болохгүй.
- Мэдээлэл авах болон өөрөө шийдвэр гаргах эрх
- Эмчлүүлэгч нь хариуцсан эмч, сувилагчаас өөрийн өвчний байдал, эмчилгээ, анагаахын судалгаа байдаг эсэх талаар, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай эсэх, гарч болох эрсдэл, эмчилгээний үр дүн болон зардлын талаар хангалтай тайлбар мэдээлэл авч асуулт тавьж болох ба дээр дурдсан асуудалтай холбоотой шийдвэр гаргах эрхтэй.
- Нууц хадгалах эрх
- Эмчлүүлэгч нь эмчилгээтэй холбоотой биеийн болон сэтгэцийн нөхцөл байдлын тухай хувийн нууцыг хамгаалуулах эрхтэй ба эмчилгээний байгууллага нь зөвшөөрөл авч болон гэмт хэргийн мөрдөлтөнд хуулийн дагуу ашиглахаас бусад тохиолдолд нууцыг хамгаалж гадагш задруулахгүй байна.
- Эмчийн зөвлөгөө авахаар бүртгүүлэх эрх
- Эмчлүүлэгч нь эмчилгээ үйлчилгээтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд БНСУ-ын эмнэлэг, эмчилгээний маргаан зохицуулах байгууллагт хандаж шийдвэрлүүлж болно.
Эмчлүүлэгчийн үүрэг
- Эмч сувилагчид итгэх хүндлэх
- Эмчлүүлэгч нь эмчид өөрийн эрүүл мэндийн байдлын талаар тодорхой мэдээлэл өгөх үүрэгтэй ба эмчийн гаргасан эмчилгээний төлөвлөгөөнд итгэж эчмлүүлэх үүрэгтэй.
- Шударга бус аргаар эмчилгээ хийлгэхгүй байх
- Эмчлүүлэгч нь эмчлүүлэхээс өмнө өөрийн хувийн мэдээллийг хэлэх үүрэгтэй ба өөр хүний хувийн мэдээллийг ашиглан эмчилгээ хийлгэх болон шударга бус аргаар эмчлүүлэхгүй байх.