Шинжилгээ хийх тухайн өдөр шинжилгээг цуцлах боломжгүй ба хүндэтгэх шалтгааны улмаас цуцлах тохиолдолд шинжлгээний эмийн бодисын төлбөрийг тухайн хүн төлнө. Шинжилгээ хийхээс 10 минутын өмнө шинжилгээний төвд заавал ирсэн байна.
нэр : Захиалгын өдөр : сар өдөр цаг
Анхаарах болон бэлтгэх зүйл нь шинжилгээг нарийн хийхэд зайлшгүй хэрэгтэй бөгөөд дараах зүйлийг уншиж мөрдөхийг хүсье.
- Анхаарах зүйл
- Шинжилгээг цацраг идэвхит эмийн бүтээгдэхүүнийг судсаар тарьж ойролцоогоор 40-50 минут орчим эм үйлчлэх хүртэл хүлээсний дараа зургийг авна. Зураг авах хугацаа ойролцоогоор 20-30 минут орчим зарцуулагдана.
- Шинжилгээ хийхээс өмнө богино ярилцлага, чихрийг шижингийн шинжилгээ, бэлдэх хугацааг нийлүүлэн нийт шинжилгээний цаг ойролцоогоор 1 цаг 30 минут орчим зарцуулагдана. Зөвхөн нэмэлт шинжлгээ шаардлагатай тохиолдолд нэмэлт цаг зарцуулагдаж болно.
- Жирэмсэн болон хөхүүл хүмүүс хариуцсан эмчтэйгээ зөвлөсний дараа шийднэ үү
- Шинжилгээнд бэлтгэх зүйл
- Шинжилгээ хийхээс өмнө 6 цагаас дээш цагаар хоол хорино. Үдээс өмнө шинжилгээг хийлгэх тохиолдолд шинжилгээ хийхийн өмнөх өдрийн оройн хоолны дараа хоол хорих ба үдээс хойш шинжилгээ хийх тохиолдолд өглөөний цайны дараанаас хоол хорьж мацаг барина.
- Шинжилгээний өмнөх өдөр хүйтэн уснаас өөр юм ууж болохгүй. Оройн хоолны дараа юм идэхгүй боловч усыг унтахаас өмнө хүртэл ууж болох боловч өөр уух зүйлийг хориглох хэрэгтэй.
- Шинжилгээний өмнөх болон тухайн өдөр их дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийж тайван байна. Ялангуяа шинжилгээний өдөр яарч санрах, хүнд юм өргөж хурдан алхах, гүйх зэрэг зүйдийг хийхгүй.
- Шинжилгээний үед бэлдэх зүйл
- Шинжилгээний өрөөнд очсоны дараа энгийн асуумжийг бөглөж чихрийн шижингийн шинжилгээг хийлгэсний дараа амрах өрөөнд хэвтэж цацраг ивэвхит судас тариаг хийнэ.
- Судас тариаг хийлгэсний дараа амрах өрөөнд хэвтэж амрах хэрэгтэй.
- Аль болох нүдээ аниад бага ярих хэрэгтэй бөгөөд утсаар ярих болон бохь зажилж болохгүй.
- Зураг авч эхлэхээс өмнө нойлд орж давсагаа бүрэн суллах бөгөөд энэ үед шээсээ хувцас, биендээ хүргэхээс сэргийлнэ үү.
- Давсагны ойр орчимд шээс байгаа мэт санагдаж байвал эмчийн хүсэлтээр катетр тавиж шинжилгээг хийх тохиолдол байдаг. (Катетр тавих тохиолдолд нэмэлт төлбөр гарна)
- Шинжилгээний үед шаардлагаасаа хамаараад булчинг тайвшруулах, шээс хөөх эмийг хэрэглэж нэмэлт шинжилгээг хийж болно.
Урьдчилан сэргийлэх шинжилгээний төв 053)200-6060~4