100 жилийн түүхт эмнэлэг,
дэлхийд танигдахын төлөө
Сайн байна уу?
Кёнбуг Их Сургуулийн Эмнэлгийн цахим хуудсанд тавтай
зочлохыг хүсч чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Кёнбуг Их Сургуулийн Эмнэлэг нь 1907 онд Солонгосын хаант улсын эзэн хааны зарлигаар орчин үеийн анагаах ухааныг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан нэгдсэн эмнэлэг ба түргэн тусламжийн төв, гэмтэл, тархи болон зүрх судасны эмгэг судлалын төв бүхий төв байр, орон нутгийн хавдар судлалын төв, өндөр настны асаргаа эмчилгээний төв, хүүхдийн эмнэлэг гэсэн долоон салбар эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.
Мөн Сөүл хотын бүсийн эмнэлгүүдээс гадна орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ганц судлагаанд тулгуурласан эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн хувьд олон судалгаа шинжилгээ хийж анагаахын салбарт хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.700 ортой эмнэл зүйн дадлагын эмнэлгийг барьж байгаа ба эмчийн ур чадварыг сайжруулах ажилд бүх хүчээ дайчлан ажиллаж байна.
“Хүний амийг дээдэлсэн(人命至上)” манай хамт олон VERO болон хамгийн сүүлийн үеийн Давинчи Xi, Гамма хутга бүхий Perfection зэрэг багаж төхөөрөмжийг эмчилгээндээ түргэн шуурхай нэвтрүүлэн ажиллаж байна. Манай эмнэлэг нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт робот мэс ажилбар, хавдрын бичил хагалгаа, судасны эмгэгийн клиник зэрэг нарийвчилсан эмчилгээ үзүүлдэг олон төрлийн тасгуудыг ажиллуулж байна.
100 жилийн түүхт манай хамт олон дэлхийн олон улс оронд үйл ажиллагаагаа танилцуулахаар зорилго тавин ажиллаж байна. Хүн төрлөхтний эрүүлийг хамгаалах салбарын хөгжил, дэлхийн төвшинд хүрсэн эмчилгээ үйлчилгээг үзүүлэхэд манай олон улсын клиник төв үргэлж таатай байх болно.
Солонгос улсад эмчлүүлэхийг хүсвэл та бүхэн манай эмнэлгийг сонгон үйлчлүүлэхийг хүсье.
Баярлалаа.
Ли Гю Ёп M.D.,Ph.D.
41944 Тэгү хот Жүнгү Дундог-ру 130
Copyright (c) Kyungpook National University Hospital. All rights reserved.