Эмчилгээний чиглэл: Өрхийн эмчилгээ, өндөр настан, нэгдсэн эмнэл зүй, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, ажил орохын өмнөх оношлогоо, таргалалт, тамхинаас гаргах эмчилгээ, насанд хүргэчдийн дархлаажуулалт
Энэ тасаг нь эмчлүүлэгчийн нас хүйс өвчний төрөл харгалзахгүйгээр гэр бүлийн гишүүн тус бүрийн эрүүл мэндийн асуудлыг өргөн хүрээнд үзэж, оношлодог тасаг юм.
① Өрх бүрт цогц эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ.
Тус тасаг нь өвчинийг анагаахаас гадна тухайн хүнийг бүхэлд нь эмчилэхээр ажиллаж байна.
② Тогтмол эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ.
Эмчилгээ хийгдэх явцад болон дууссаны дараа ч тухайн эмчлүүлэгчийн болон түүний гэр бүлд тогтмол зөвлөгөө өгч өвчинөөс урьдчилан сэргийлэх болон бага үе дээр нь өвчнийг илрүүлэхэд анхаарч ажилладаг.
③ Илүү өргөн хүрээний эмчилгээ
Ахуйн орчинд түлхүү тусдаг өвчинүүдийг илрүүлэн оношилж эмчлэх ба харьцангуй өргөн хүрээний эмнэл зүйн үйлилгээ үзүүлнэ. Мөн тухайн өвчнийг оношлохоос гадна урьдчилан сэргийлэх, дахин сэдрэхээс хамгаалах эрүүл мэндийн үзлэг хийх, зөвлөгөө өгөх зэрэг мэргэжлийн төвшинд үйлчилнэ.
④ Зохицуулагчийн үүрэг гүйцэтгэнэ
Ховор өвчин эмгэг туссан үед шаардлагатай шатны эмчид хандах болон илүү үр дүнтэй эмчилгээ хийлгэх тасаг болон эмчтэй холбож өгнө.
Өрхийн эмнэлэг нь харьцангуй ойр байдаг. Эмчлүүлэгсдийн өртөж болохуйц олон төрлийн өвчин эмгэгийн талаар өргөн мэдлэгтэй эмч нар тус тасагт ажилладаг. Манай хамт олон та бүхний эрүүлийг хамгаалахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно.